БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон аюулт үзэгдлээс эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчноо авран хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгах, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах.
БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд аймгийн нутаг дэвсгэрт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, хүн, малын халдварт өвчин, газар хөдлөлт зэрэг учирч болзошгүй аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх , аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх.
ТҮҮХЭН ЗАМНАЛ

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 644-р тогтоол, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1977 оны 143-р тушаалаар “ Гал команд” нэртэйгээр Мандалговь хотод анх байгуулагдсан.
БНМАУ-ын Засгийн Газрын 1991 оны 90 дүгээр тогтоол, аймгийн АДХГЗ-ны даргын 1991 оны 25 дугаар захирамжаар Гал түмэртэй тэмцэх алба,
Монгол Улсын Засгийн Газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб,
2005 оны 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болж үйл ажиллагаа гүйцэтгэх үүрэг нь жилээс жилд өргөжиж, орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.