ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

62437542_1085083328349717_4386484871460028416_o.jpg

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс офицер бүрэлдэхүүнд “Инноваци”, “Оюуны өмчийн тухай”, “Онцгой байдлын байгууллагын инновацийн үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалтыг Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс зохион байгууллаа.

Сургалтаар алба хаагчдад инноваци, оюуны өмчийн талаарх ойлголт, Онцгой байдлын байгууллагын оюуны өмчийн бодлого, инновацийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө зэрэг баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулах талаар танилцуулга мэдээлэл хийж алба хаагчдын санаачлан хэрэгжүүлж байгаа шинэ, шинэлэг санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг танилцуулж, цаашид гамшгийн төрөл онцлогт тохирсон шинэ шийдлийг эрэлхийлж, хамтарсан бүтээл гаргах чиглэлээр харилцан туршлага солилцлоо.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top