ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ…

65821959_1095203964004320_8993782747570896896_n-e1561605574396.jpg

“Бүрдийн уянга” хүүхдийн зуслангийн гал түймрийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөвлөмжийг Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргад бичгээр хүргүүлээд байна.

Гал түймрийн эрсдэлийн судалгаанаас харахад хүүхдийн болгоомжгүй үйлдлээс болсон гал түймрийн давтамж нь сургууль цэцэрлэгийн амралтын үед ихэсдэг болох нь тогтоогдсон бөгөөд зуны амралтын үед дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах нь эцэг эх, хүүхдэд чиглэсэн үйлчилгээ явуулж байгаа байгууллагын үүрэг юм.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top