БҮСИЙН ТӨВИЙН ДАРГА НАР БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

65375936_1096346293890087_3987867260206186496_o.jpg

Онцгой байдлын албаны бүсийн төвийн дарга нар байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Энэ үеэр Дундговь аймгийн уугуул хурандаа Г.Нармандахад хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.

Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Нармандах нь 1996-2006 онуудад Дундговь аймгийн Онцгой байдлын газарт Гал сөнөөгчөөс Гал түймэр унтраах аврах 25 дугаар ангийн захирагч хүртэл албан тушаалыг хашиж байсан бөгөөд Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэн Спортын мастер цол хүртэж залуу тамирчдыг бэлтгэж байсан нь өдгөө тус газарт ажиллаж мөн адил Гал унтраах техникийн олон төрөлт спортын мастерууд болсон байна.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top