ӨМНӨД БҮСИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРУУДЫН АХМАДУУДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

70421921_1150729205118462_1823144953509838848_o.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын “Ахмадын зөвлөл”-ийн санаачилгаар Өмнөд бүсийн онцгой байдлын газруудын ахмадуудын уулзалтыг 2019 оны 9дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд “Бага газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт газар зохион байгууллаа. Уулзалтад нийт 5 аймгийн 50 гаруй ахмадууд оролцсон юм

Уулзалтын хүрээнд ахмадуудын дунд шатар, дартс, шагайн харваа зэрэг тэмцээн уралдаануудыг зохион байгуулж нийлбэр дүнгээр Дундговь аймаг тэргүүн байр эзэлж, Өвөрхангай, Өмнөговь аймгууд удаах байрыг эзэллээ.

Уулзалтад оролцсон нийт ахмадууддаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top