ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ /МУЗЕЙ/ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

71267132_3205922246115225_4428751236598071296_o.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Ёслол хүндэтгэлийн өргөөг барьж, байгууллагын түүхэн замнал, хөгжлийг харуулсан албаны музейг байгуулан 65 нэр төрлийн үзмэрийг байршуулж нээлтээ хийлээ.

Тус үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ахмадууд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нээлтэд морин хуур эгшиглүүлж, Монгол ардын уртын дуугаар мялаалга өргөж “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний жаврыг үргээлээ.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top