“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой буруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Боловсрол соёл урлагийн газраас хамтран «Өсвөрийн аврагч-2019» тэмцээнийг 2019 оны 09 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа



Тэмцээнээр жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, анхны тусламжийн цэг, хүч тамирын цэг, усанд осолдогчийг аврах цэг, хиймийн хордолтын цэгүүдийг туулж хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.
Тэмцээний:
🏆🥇ТЭРГҮҮН байранд ЭДЦС-ийн “ШОНХОР” өсвөрийн аврагч бүлэг
🥈ДЭД байранд ГИЦС-ийн “ХҮЧТЭН” өсвөрийн аврагч бүлэг
🥉ГУТГААР байранд ХҮМҮҮНЛЭГ сургуулийн “СҮЛД” өсвөрийн аврагч бүлэг
🏅ТУСГАЙ байранд МАНДАЛ сургуулийн “АЛТАН ШОНХОР” өсвөрийн аврагч бүлэг тус тус шалгарлаа.
Нийт оролцсон тамирчиддаа баяр хүргье.
ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР