ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

71914743_1170566533134729_1860753576939225088_o.jpg

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр”-ийг угтан Дундговь аймгийн “Онцгой байдлын газар”-аас “Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-тэй хамтран алба сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга О.Бат-эрдэнэ болон зарим удирдлагууд оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд гал түймэр унтраах, нурангид дарагдсан иргэнийг аврах, эрэлч нохойн үзүүлбэр зэргийг үзүүлж явуулын сургалтын машиныг танилцуулан газар хөдлөлт, гал түймрийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, осолд өртсөн иргэнд анхны тусламж хэрхэн үзүүлэх зэрэг сургалтуудыг зохион байгуулж иргэдэд мэдээлэл өглөө.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top