Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн тус газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагч, ахмад Ц.Доржпүрэв,


Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Эрдэнэдалай сум дахь Эрэх хайх, аврах салбарын бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Г.Дэлгэрдалай болон Онцгой байдлын байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн баг тамирчдаа хүндэтгэл үзүүллээ.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР