УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

49686182_1927206160711195_341831155688931328_n.jpg

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд угаарын хийнд хордож, амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, өвчлөх эрсдэл үүсч байна.

Угаарын хийн хордлого нь манай иргэд зуух, пийшингийн амыг онгорхой байлгах, яндангүй, хий дамжих хоолой болон янданд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, бөглөрсөн байх, бүхээгийн хаалтыг хааснаас угаартах нөхцөл бүрдэж байна. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ пийшин, зуухандаа нүүрс ихээр хийж хяналтгүй орхих нь хордлогын эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг.

Иймд иргэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух пийшиндээ цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, зөв ашиглаж байхыг зөвлөж байна.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top