Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн тогооч П. Лхагвасүрэн нь Хавдрын улмаас тээж байсан хүүхдээ алдаж 7 сарын 10-ны өдөр Эхсийн хорт хавдар (Hydatidiform mole) онош батлагдсан юм. Одоогийн байдлаар Хавдар судлалын Үндэсний Төв Хими эмчилгээний тасагт өндөр төлбөрт эмчилгээ хийгдэхээр болсон билээ.
Онцгой байдлын газрын алба хаагчид сэтгэлийн дэмжлэг үзүүлж эмчилгээний зардалд бага ч гэсэн дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аянд нэгдэж сэтгэлийн хандив өргөлөө.


Та бүхэн ч бас аянд нэгдэн Монголын сайхан ээжид амьдрал бэлэглэж нэгэн сайхан гэр бүлийг элэг бүтэн аз жаргалтай байхад хувь нэмрээ оруулна уу хэмээн уриалж байна.


Монголын гэр бүл бүхэн жаргалтай байж хүүхэд бүхэн инээж байх болтугай
ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР