ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙЛЭЭ

75282170_1208161816041867_925981840777412608_o.jpg

Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ерөнхий боловсролын “Цэгц билэг”, “Говийн ирээдүй цогцолбор”, “Мандал” сургуулиудад гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ.

Тус судалгаанд сургуулийн удирдлага, багш, ажилчид, сурагчдаас бүрдсэн нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн бүлэгт хуваагдан “Сургуулийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааны аргачлал”-аар эрсдэлийн төвшинг тогтоож мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top