Дундговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын А/07 дугаар захирамжийн дагуу отор нүүдэл хийж буй айл өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах, төрийн үйлчилгээг үзүүлэх, зорилгоор энэ сарын 20-24-ний Өмнөговь аймгийн отрын бүс нутагт ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд отор нүүдэл хийж байгаа сумдын удирдлагууд, малчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр отор нүүдлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэн оторлох, малчдад эрүүл мэндийн болон мал эмнэлгийн зэрэг төрийн үйлчилгээг хэрхэн түргэн шуурхай хүргэх талаар хэлэлцээр хийж тодорхой шийдвэрт хүрсэн байна.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР