Алба хаагчдын хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, өнгөрсөн сарын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, ирэх сард зохион байгуулах ажлаа танилцуулах зорилгоор зангиагүй ярилцлага зохион байгууллаа.

Ярилцлага нь офицер бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдсан бөгөөд алба хаагч бүр 1 дүгээр сард хийсэн ажил, 2 дугаар сарын төлөвлөсөн ажлаа танилцуулж, ажлын чанар хүртээмжийг дээшлүүлж үр дүнг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг сайжруулах талаар болон хувийн зохион байгуулалт, харилцаа хандлагын талаар бусдынхаа үгийг сонсож халуун яриа өрнүүллээ.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР