


27 жил үүрэг гүйцэтгэсэн авто машин хүндэтгэлийн байранд заларлаа… Хорин долоон жилийн хугацаанд Мандалговь хотын хэмжээнд гарсан 800 гаруй удаагийн обьектын гал түймрийг унтраах, гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэсэн авто машин өнөөдөр Онцгой байдлын газрын дэргэд хөшөө болон сүндэрлэж байна. Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн хөгжсөний 70 жилийн ойг угтан улсын хэмжээнд зохион байгуулагдсан болзолт уралдаанд тус аймгийн Гал түймэртй тэмцэх алба Тэргүүн байр эзлэж уг гал унтраах авто машинаар шагнагдсан түүхтэй юм.
ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР