ЭРЭН ХАЙХ АВРАХ САЛБАР ГАЛ УНТРААХ МАШИНТАЙ БОЛЛОО

121673334_991412524704238_5919197610470523026_o.jpg

Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төслийн хүрээнд гал түймэр унтраах үндсэн албаны АЦ-540 камаз авто машиныг хүлээлгэн өглөө.Уг машин нь 5 тн ус, 200 кг хөөс цацах хүчин чадалтай бөгөөд 2015 онд үйлдвэрлэгдэн Монголд орж ирсэн байна. Гал унтраах машинтай болсноор гал түймрийн гамшгийн үед хурдан шуурхай үүрэг гүйцэтгэх боломж бүрдэж байна. Сумын Засаг дарга С.Мөнхбаатар ЭХАС-ын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад сумын аюулгүй байдлын төлөө ажиллах ажилд нь амжилт хүсч шинэ техник хэрэгслээр хангагдсан явдалд баяр хүргэлээ. ЭХАС нь 2018 онд анх байгуулагдаж Эрдэнэдалай сумын аюулгүй байдлын төлөө ажиллаж байна.

scroll to top