“Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж тогтвортой ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх” зорилт, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Сугир, Сайнцагаан сум дахь 124 дүгээр салбарын харуул Ц.Цэрэнбанзрагч, Эрдэнэдалай сум дахь 052 дугаар цэгийн харуул О.Натар, Говь-Угтаал сум дахь 086 дугаар цэгийн нөөцийн барааны нярав Б.Өлзийбат, харуул П.Батнасан нарт мөнгөн дэмжлэг үзүүллээ.
БИДНИЙ СЭТГЭЛ НЭГЭН ЗҮГТ