ӨСВӨРИЙН АВРАГЧИЙН НЭГ ӨДӨР БОЛЛОО…

122087290_1530662363791809_2003581643120152000_n.jpg

Аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын дэргэдэх Өсвөрийн аврагч бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байна.Тус бүлгэмийн гишүүдийг чадавхжуулах, мэргэжлийн чиг хандлага олгохоор 10 дугаар сарын 23-ний өдөр “Өсвөрийн аврагчийн өдөр” танилцах дадлагын арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ өдөр бүлгэмийн хүүхдүүд Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнд томилогдон мэргэжлийн аврагчийн удирдлага дор тэдний нэг өдрийн турш хийж гүйцэтгэдэг ажил үүргийн хуваарьтай танилцаж ангийн цагийн хуваарийн дагуу 09:00 цагаас 22:30 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэлээ.Өсвөрийн аврагч нар энэ өдрийн хугацаанд мэдсэн, сурсан, танилцсан зүйлсээ влог болгон бэлтгэн хүргэх юм.

scroll to top