Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хулийн этгээдэд гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтын хүрээнд Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 13 аж ахуй нэгжид уул уурхайн олборлолтын үеийн ослоос урьдчилан сэргийлэх, гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
