Орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэн, мэргэжлийн ангийн дарга нарыг чадавхижуулах зорилгоор сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа-орон нутгийн оролцоо” сэдэвт сургалтыг тус газрын “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалтын танхим”- 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, Гал унтраах, Гамшгаас хамгаалах, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм зохион байгуулах талаар мэдлэг олгож, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
