Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт хүрч ажиллана.

IMG_9713-scaled.jpg

Өнөөдөр Дундговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Харааны бэрхшээлтэй иргэдийн холбоо төрийн бус байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүдэд аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.

Удирдах зөвлөлийн гишүүд сургалтын хүрээнд олж авсан мэдлэгээ түгээх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар сайн дурын бүлэг үүсгэн Онцгой байдлын газартай хамтран ажиллахаар боллоо.

Дундговь аймгийн хэмжээнд 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 200 гаруй иргэн нь байнгын асаргаа шаардлагатай хэвтрийн өвчтөн байдаг тул тэдэнд аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг хүргэх, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлд сайн дурын бүлэг  ажиллах юм.  

scroll to top