ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ…

125885767_1625059894368061_8977306909166539353_n.jpg

Дундговь аймагт шинэ коронавруст /соvid-19/ халдвар орж ирэх, тархах үеийн эрсдэлийн 2 дахь шатны салбар дундын үнэлгээг тэргүүн шугамд ажиллах 11 төрийн байгууллагын 15 мэргэжилтний оролцоотойгоор үнэллээ. Халдвар тархсан тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жишиг тооцооллоор орон нутгийн хүн амын 1 хувь нь өвчилнө гэж үзсэн бөгөөд нөхцөл байдал үүссэн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чадамж нийгэм, эдийн засгийн байдал зэргээс үндэслэн Дундговь аймгийн эрсдэлийн төвшин “Маш өндөр” гэж үнэлэгдсэн байна. Иймд иргэн та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөн тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж гэртээ байна уу.

scroll to top