ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА…

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Онцгой комисст хандив ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад талархал гардууллаа.Аймгийн Онцгой комисст коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд хандиваар 20 аж ахуйн нэгж, иргэний 39,510,600 төгрөг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу /төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жилийн төсвийн 1 хувийг, хуулийн этгээд 1,5 хувиас доошгүй хэмжээний төгрөгийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зарцуулна/ 27 төрийн байгууллагаас 95,334,360 төгрөг нийт 134,844,960 төгрөгийн хандивыг ирүүлсэн байна.Үүнээс 2021 оны 01 сарын 14-ны өдрийн байдлаар 78 сая төгрөгийг коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл

ажиллагаанд зарцуулаад байна.ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДААДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top