Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас 15 сумын Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал зохион байгууллаа

179898309_1688202611371116_684819476670471374_n.jpg

Тус хурлаар байгалийн гамшиг, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг хэрхэн авч байгаа, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцон цаашид зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сумдын орж, гарч байгаа хөдөлгөөнд өндөр хяналт тавьж ажиллах зэрэгт мэргэжлийн байгууллагуудаас анхааруулга, заавар зөвлөмж өглөө. Мөн 04 дүгээр сарын 30-нд уул уурхайн ажилтнуудын ээлж солигдох тул уурхай дээр нь очиж, ээлжээр очиж байгаа ажилчдын тоо, тусгаарлах байрны бэлэн байдал зэрэгт хяналт шалгалт, заавар зөвлөмж өгч, 14 хоног уурхайд тусгаарлалтад байлгах, шинжилгээнд хамруулж ажиллах талаар онцгойлон анхааруулж, зөвлөмж чиглэл өглөө.

scroll to top