МАЛЧИН ӨРХ БҮРИЙГ АРАНЗЖУУЛАХ АЖИЛ ӨРНҮҮЛНЭ…

177317399_1686905391500838_9131283854581429732_n.jpg

“Нэг үеийнхэн 1998” төрийн бус байгууллагаас 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт тохиолдсон гамшигт үзэгдлийн нөхцөл байдалд дүгнэлт хийж төрийн бус байгууллагын гишүүдийн дунд малчдад туслах хандивын аян өрнүүлжээ. Хандивын аяны хүрээнд нийт 11,600,000 төгрөгийн хандив цуглуулж үүнийг малчин бүрт үр ашигаа өгөх, дахин эрсдэл учирхад хэрэглэгдэхүйц үр дүнг эрэлхийлэн “Малчин-аранз”-ийг бэлтгэхээр шийдвэрлэжээ. Нэг үеийнхэн 1998 төрийн бус байгууллага 130 гаруй “Малчин-98” аранзийг бэлтгэж аймгийн Онцгой комисст 90 ширхэг аранзийг хүлээлгэн өглөө. Тус аранзад салхи шорооноос хамгаалах нано хөнжил, дулаан баригч, луужин, дохионы пуужин, анхны тусламжийн (SOS) хайрцаг, аюулгүй байдлын шил, хошуувч, духны гэрэл, батарей, шүдэнз, олон үйлдэлт хутга, ус, печень зэрэг 15 нэр төрлийн бүтээгдэхүүн багатаж байна. Аранз хүлээн авсан Онцгой байдлын газрын удирдлагадын зүгээс “Малчин-98” аранз нь малчин өрх бүрт байх хэрэгцээ шаардлагатай зүйл бөгөөд хүлээн авсан 90 аранзандаа тулгуурлан малчин өрх бүрийг аранзжуулах ажлыг зохион байгуулна гэлээ. Энгийн нэгэн хандивын аян биш цаг үеэ олсон шинэлэг ажлыг санаачилсан нэг үеийнхэн 1998 ТББ-ийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДААДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top