АЛБА ХААГЧИД АМИНЫ ОРОН СУУЦ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ…

202641827_1728404830684227_5302725936437669716_n.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчийн нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд нэг алба хаагчид амины орон сууц барьж хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17 жилийн ойн баярыг тохиолдуулан тус газрын бүрэлдэхүүн өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан өөрсдийн гараар амины орон сууцыг 25 хоногийн дотор барьж хамт олны саналыг нэгтгэн Гал түймэр унтраах аврах 25 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Д.Батзаяагийн гэр бүлд түлхүүрийг гардуулан өглөө.
Ахлах ахлагч Д.Батзаяа нь Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа залуу албан хаагч бөгөөд эрхэлсэн ажилдаа хичээнгүй, хамт олныхоо хүндлэлийг хүлээсэн шилдэг алба хаагчдын нэг юм. Тэднийх ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.
Онцгой байдлын албаны хамгийн үнэт зүйл нь алба хаагч бөгөөд бид алба хаагчийн нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллахыг эрхэм болгодог.
Сүүлийн үеийн арга хэмжээнээс дурдахад 2019, 2020 онуудад 40 айлын орон сууц, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах тохижилт бүтээн байгуулалтын ажил, Хадгаламжтай алба хаагч хөтөлбөр зэрэг алба хаагч бүрт чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсны үргэлжлэл нь нэг алба хаагчийг амины орон сууцтай болгох энэ асуудал байсан бөгөөд бид цаашид ч алба хаагчаа дэмжсэн, тэдний нийгмийн асуудлыг илүү сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсаар байх болно.
БИДНИЙ СЭТГЭЛ НЭГЭН ЗҮГТ
scroll to top