ТӨРИЙН ДЭЭД “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ООР ШАГНАГДЛАА…

201763799_1729799197211457_7957894195246688888_n.jpg

Тулгар төрийн 2230 жил Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил Үндэсний эрх эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 110 жил Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Орон нутагт Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, болзошгүй гамшгийн үед хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, ААНБ, албан тушаалтан иргэдийн оролцоог уялдуулан зохицуулах, иргэдийн амь нас эд хөрөнгийг авран хамгаалахад оруулсан тус байгууллагын ажилчин, ахлагч, офицер, үе үеийн ахмадуудийн хөдөлмөр бүтээлийг өндөрөөр үнэлж Төрийн дээд “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-оор шагналаа.

Онцгой байдлын газар нь сүүлийн 10 жилд аюулт үзэгдэл, ослын нийт 1337 удаагийн дуудлагаар ажиллаж 758 хүний амь насыг авран хамгаалж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 10.7 тэр бум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.
Алба хаагчдынхаа ажиллах орчин, нийгмийн асудлыг шат дараатайгаар шийдвэрлэн 2010 онд Онцгой байдлын газрын шинэ байр, 2012, 2019, 2020 онуудад алба хаагчдын 8, 40 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулж, 2021 онд нэг алба хаагчийн гэр бүлд хувийн сууцыг бариж хүлээлгэн өгсөн.
Тус газрын хамт олны ажил үйлс, хөдөлмөр бүтээлийг аймагтаа төдийгүй улсад өндөрөөр үнэлж Онцгой байдлын албаны “Тэргүүний хамт олон”-оор 2015, 2019, аймгийн “Тэргүүний хамт олон”-оор 2013, 2019, Мандалговь хотын шилдэг бүтээн байгуулалтай, шилдэг гэрэлтүүлэгтэй, шилдэг удирдагчтай байгууллагаар 2019 онуудад тус тус шалгарч байсан МАНЛАЙЛАГЧ хамт олон юм.
ӨӨРСДИЙН ЧИН СЭТГЭЛИЙГ ХИЙЖ БҮТЭЭЖ БУЙ АЖИЛДАА
ЗОРИУЛДАГ АЛБА ХААГЧИДДАА ТАЛАРХАЛ ИРЭРХИЙЛЬЕ.
scroll to top