ГЭРИЙН АЖИГЛАЛТАД БАЙГАА ИРГЭДЭД ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЛЭЭ…

244597367_1809889579202418_2094469901853313899_n.jpg

Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэр, Засаг даргын баталсан хуваарийн дагуу айраг багт гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хяналт шалгалт хийж, халдвар хамгааллын дэглэм баримтлах болон бага насны хүүхдийг ахуйн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, брошур хүргэлээ.

Коронавируст халдвараар өвчилсөн иргэд гэрийн ажиглалтад 14 хоног өөрийгөө ажиглан, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлагатай бөгөөд дэглэмийн хугацаанд олон нийтийн газраар зорчсон, гэрээс гарсан тохиолдолд Цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгах юм. Энэ удаагийн хяналт шалгалтын явцад дэглэм зөрчсөн зөрчил илрээгүй бөгөөд өөрийн болон хайртай дотны хүмүүс, бага насны хүүхдүүдийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ баримтлан гэртээ байсан иргэдэд талархал илэрхийлье

scroll to top