ГАЛ УНТРААХ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО МАШИН ХҮЛЭЭН АВЛАА…

244660006_408893827554386_2601333285376062744_n.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газарт “RENO” гал унтраах тусгай зориулалтын авто машин хуваарилагдсаныг өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нар Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна.  

Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14.9 сая еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашиныг 2021 онд нийлүүлэхээр болсон юм.

Гал унтраах тусгай зориулалтын  авто машин нь манай орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэнээрээ онцлогтой бөгөөд -400С- +400С-д ажиллах боломжтой тусгай тоноглол бүхий юм.

Тухайлбал, замын нөхцөлд тохирсон Michelin брэндийн дугуйгаар тоноглогдсон бөгөөд маневрлах чадвар сайтай, хүйтний нөхцөлд тохируулан хөөрөг, бүхээг, тасалгаа бүрт нэмэлт “Webasto” загварын халаагуур суурилуулсан, “мatisec” загварын иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж, нөөц агаар хадгалах саваар тоноглогдсон.

Мөн гал унтраах бодисын сав нь зэвэрдэггүй хүчитгэсэн полистер материалаар хийгдсэн, шуурхай ажиллах боломжтой 80 м урт дамартай хоолой бүхий өндөр даралтын хушуу, “Holmatro” загварын олон үйлдэлт аврах ажиллагааны багаж, WARM загварын татагч төхөөрөмжтэйгөөрөө онцлогтой.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top