ДЭЛГЭРЦОГТ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА…

Дэлгэрцогт сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах, болзошгүй аюул эрсдэлийн үед ажиллах, шуурхай зохион байгуулалт, мэдлэгийг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж,

Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд “Гамшгаас хамгаалах менежмент” сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.

Сургууль үзлэгт идэвхтэй хамрагдаж, бэлтгэл ажлыг хангасан Дэлгэрцогт сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд баяр хүргэж, талархал дэвшүүлье.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top