СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭД ХУУЛЬЧ, ЛЕКТОР Ц.АЗБАЯР ОРОЛЦЛОО…

272161157_4569029863208512_9186143060781475067_n.jpg

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2022 оны зорилт, бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөөний дагуу 2022 оны сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний хүрээнд ОБЕГ-ын даргын А/01 тоот “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл зохион байгуулах тухай, А/03 тоот “Бие бүрэлдэхүүний сургалт зохион байгуулах тухай” тушаалыг бүрэлдэхүүнд танилцуулан “Цэргийн цол олгох журам” сэдвээр ахлах дэслэгч Д.Дугар сургалт зохион байгууллаа.

ОБЕГ-аас 2022 оныг Офицерын манлайлал, бие бүрэлдэхүүний сургалт, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилт дэвшүүлж, Дундговь аймгаас “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд хуульч лектор Ц.Азбаярыг урин оролцуулж “Хувь хүний манлайлал” сэдвээр лекц зохион байгуулсан нь алба хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн онцлог үйл явдал боллоо. ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

scroll to top