Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж цэргийн тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, 100 жилийн ойн медаль гардууллаа.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-аар бэлтгэл ахлах ахлагч Б.Зоригтбаатар, ОБЕГ-ын даргын “Жуух бичиг”-ээр бэлтгэл ахлах ахлагч А.Нямдаваа, бэлтгэл ахлах дэслэгч Н.Даваажав, ОБЕГ-ын “Ахмадын алдар” хүндэт тэмдгээр бэлтгэл ахмад Ж.Жигдэн, бэлтгэл ахлах ахлагч Б.Хандбаатар, бэлтгэл ахлах ахлагч А.Цогбаяр, ахмад настан Д.Цэцгээ, Н.Наранчимэг нар тус тус шагнагдсан бол 2021 онд цэргийн тэтгэвэрт гарсан бэлтгэл ахлах ахлагч Б.Баттөмөр, бэлтгэл ахлах ахлагч Д.Отгонсэлэнгэ нарт тус газрын хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.

БИДНИЙ СЭТГЭЛ НЭГЭН ЗҮГТ