Дундговь аймгийн хэмжээнд 2022 онд 03 дугаар сарын 07-ний өдрийн байдлаар 4 удаагийн гал түймрийн хэрэг тохиолдож нийт 900 гаруй сая төгрөгийн хохирол учраад байна.
Нийт тохиолдсон гал түймрийн 50 хувь нь тээврийн хэрэгслийн гал түймэр эзэлж байна. Иймд айл өрх, иргэд та бүхнийг болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, шатах тослох материалыг зориулалтын дагуу тээвэрлэх, авто машинд гал унтраагуур байрлуулж шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэхийг анхааруулж байна. ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДААДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР