Олон эрчүүд ажилладаг газар эмх цэгц, дэг журам дээдлэгдсэн байдаг. Гэхдээ эрчүүд юм хойно асуудал хаяа үүс ч л байдаг. Тус газрын 4 алба хаагч бусдад хоч өгч шоолж энэ нь тус газрын сахилгын зөвлөлийнхний чихэнд хүрснээр асуудал эхэлсэн юм.
Сахилгын зөвлөлөөс асуудал үүсгэсэн 4 алба хаагчид шийтгэл оногдуулахдаа наргиж тоглох нь зүйн хэрэг ч хүндлэлийн хязгаарыг давахгүй байж бусдыгаа гомдоох асуудал гаргахгүй байх нь зүйтэй тул гарцыг олох үүрэг даалгавар өгөгдсөн юм.
Алба хаагчид өөрсдийн буруутай үйл ажиллагааг ухамсарлан тус газрын хэмжээнд “Харилцаа хандлага” нэг сарын аяны удирдамжийг боловсруулан эерэг хандлага, эелдэг харилцааг хамт олондоо уриалан ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр алба хаагчид нийт бүрэлдэхүүнд “харилцааны үндэс” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Алдаж болдог бас засаж болдог, сайжруулж болдгийг хамт олондоо харуулж үлгэрлэж байгаа шийтгүүлэгчид, сайн шийдлийн 4 албан хаагчдаа амжилт хүсье.
БИДНИЙ СЭТГЭЛ НЭГЭН ЗҮГТ ХураахЗасах

22224 удаа хуваалцсанТаалагдлааСэтгэгдэлХуваалцах

Сэтгэгдлүүд
“Дундговь Онцгой Байдлын газар” хуудасны өмнөөс сэтгэгдэл бичих