ОБГ. Иргэний талархал хүлээн авлаа

277779917_4817483441696485_4484394478634424222_n.jpg

Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр Онцгой байдлын газрын 7059101 дугаарын утсанд “Боржигон хороололд гал түймэр гарч байна” гэсэн дуудлагын дагуу гарч цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд гал түймрийн тархан дэлгэрэлтийг хурдан шуурхай ажиллаж унтраасанд ирсэн иргэний талархлыг хүлээн авлаа.

Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч салхи шуургатай байх тул иргэд галын аюулгүй байдлыг хангаж дараах зөвлөмжийг дагахыг анхааруулж байна.

–       Монгол гэрийн өрх янданд хэт ойрхон байх нь хэт халалтаас үүдэн гал түймэр гарах шалтгаан болох тул галлагаатай үед өрхийг хангалттай хэмжээнд татаж байх

–       Салхи ихтэй үед их хэмжээгээр галлах нь цог хаях шалтгаан болох тул галлагааг тохируулах

–       Цахилгаан халаагуурыг хараа хяналтгүй асаахгүй байх

–       Ил гал гаргахгүй байх

–       Тамхины цогийг заавал унтрааж орхих

–       Цахилгаан хэрэгслийг бүрэн унтрааж байх

–       Зул, лааг хараа хяналтгүй асаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

scroll to top