Байгууллага аж ахуйн нэгжүүдийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анх дугаар чуулган зохион байгуулагдаж 200 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд энэ үеэр Онцгой байдлын газрын эцэг эхийн зөвлөлийн сайн туршлагыг танилцууллаа.

Тус газрын дэргэдэх эцэг эхийн зөвлөл нь алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд эцэг эхийн харилцааг хүндэтгэх алба хаагчдын ажлын ачаалал онцлогийг гэр бүлийн гишүүдэд ойлгуулах зорилгоор сар бүр шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг зорин ажилладаг юм.
БИДНИЙ СЭТГЭЛ НЭГЭН ЗҮГТ