Гал түймэр унтраах дасгал сургуулилтын норматив шинэчлэгдэж байгаатай холбогдуулан алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гал унтраах авто машины жолооч, аврагч, гал сөнөөгч нарын дунд ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 9 төрлөөр зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 22 алба хаагч оролцсоноос нийлбэр дүнгээр гал унтраах авто машины жолоочийн төрөлд тэргүүн байранд дэд ахлагч У.Бямбасүрэн, дэд байранд ахлах ахлагч Б.Энхболд, аврагч, гал сөнөөгчийн төрөлд тэргүүн байранд ахлагч С.Тогоонтөмөр, дэд байранд ахлах ахлагч М.Шинэхүү, гутгаар байранд ахлах ахлагч Б.Баярсайхан нар тус тус шалгарч өргөмжлөл медаль, үндсэн цалингийн 30 хувиар шагнагдлаа.+32,165Хүрсэн хүний тоо188EngagementsНийтлэлийг дэмжих

3535