Аймгийн аварга шалгаруулах хийн буудлагын тэмцээн өнөөдөр төв стадионд зохион байгуулагдаж Онцгой байдлын газрын тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний үр дүнд гар бууны төрөлд ахлах нягтлан бодогч, ахмад Б.Сайнзаяа “Гутгаар байр”, урт бууны төрөлд дуудлага хүлээн авагч, ахлагч Ж.Нямсүрэн “Дэд байр”-т тус тус шалгарлаа. Онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчид буудлагын спортоор энэ оны 1 дүгээр сараас эхлэн хичээллэж байгаа юм.
Аймгийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд амжилттай оролцлоо.
