Сургалт зохион байгууллаа

279292018_4863990693712426_7115329525906087735_n.jpg

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитыг мөнгөний орд газар, Эрдэнэс силвер рисурс ХХК-ны ажилтан алба хаагчид, туслан гүйцэтгэгч компаниудын алба хаагчдад байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг олгох сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон байгууллагын аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлийг бууруулахтай холбогдолтой бусад хууль, тогтоомжийн дагуу танхимын сургалт зохион байгуулж, уурхайн алба хаагчдын гамшигтай тэмцэх чадавхтай танилцан зөвлөн туслах зорилгоор гал түймэр унтраах дадлагын ажлыг зохион байгууллаа.

scroll to top