Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна

279096042_4871612106283618_4808139217638289042_n.jpg

Орон нутгийн төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулахаар аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Онцгой байдлын газраас 2 ажлын хэсэг зүүн, баруун талын сумдад томилогдон ажиллаж байна.

Томилогдсон ажлын хэсгүүд өнөөдөр Луус, Өлзийт сумдад ажиллаж сумдын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, сумын гамшгаас хамгаалагдсан байдалд зөвлөн тусалж байна. Нэгдсэн арга хэмжээ энэ сарын 08-ны өдрийг хүртэл аймгийн нийт сумдыг хамран зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээний үр дүнгийн талаар аймгийн Засаг даргад танилцуулан сумдын гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх юм.

scroll to top