Өлзийт сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хээрийн гаралт зохион байгууллаа…

279419583_4872455002865995_3064232726900914271_n.jpg

Сумдын гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Өлзийт, Луус, Хулд суманд зохион байгуулагдан ажиллаж байна.

Онцгой байдлын газраас аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдалд зөвлөн туслах, сумын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Өлзийт сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хээрийн гаралтыг зохион байгуулж бэлэн байдлын үүргэвчинд байгаа хэрэглэгдэхүүнийг турших дадлага явууллаа. Ингэснээр хүн нэг бүрийн бэлэн байдлыг хангуулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байлаа.

scroll to top