Сумдын гаммшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Баянжаргалан, Сайхан-Овоо сумдад өрнөж байна. Сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах, тэмцэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор нийт сумдыг хамран явагдаж буй уг арга хэмжээний хүрээнд Баянжаргалан сумын Гал унтраах сайн дурын хэсэг, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хамтран хээрийн түймрийг унтраах дадлага сургууль зохион байгууллаа.

Дундговь аймгийн хувьд ой хээрийн түймрийн эрсдэл бага ч Баянжаргалан суманд сүүлийн 10 жилийн судалгаагаар 2 удаагийн хээрийн түймэр гарч байв. Мөн иргэд хуурайшилтын үед хашаандаа зориулалтын бусаар өвс хадгалах нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх ажил зохион байгуулагдаж байна.ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА