Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн арга хэмжээний хүрээнд мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Баянжаргалан, Өлзийт суманд хээрийн гаралт, Говь-Угтаал суманд шөнийн хээрийн гаралтыг тус тус зохион байгууллаа. Хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж дадлага сургуульд идэвхтэй оролцсон дээрх сумдын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье.
