Энэ сарын 02-ний өдрөөс 08 –ний өдрийн хугацаанд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон Онцгой байдлын газрын хоёр ажлын хэсэг аймгийн нийт сумдад гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ахлах, бэлтгэл ангийн хүүхдүүдэд аюул ослоос урьдчилан сэргийлэх, гэртээ болон цэцэрлэгийн орчинд аюулгүй амьдрах, болзошгүй аюулын үед өөрийгөө хамгаалах талаар мэдлэг олгох “Амар мэндийн анхны алхам” сургалтыг зохион байгуулж нийт 14 сумын 528 хүүхдийг хамрууллаа.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА