Монгол Улсын Шадар сайдын баталсан Үер уснаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ, Үер уснаас үрсээ хамгаалъя аяны хүрээнд Дундговь аймгийн иргэд, олон нийтэд үерийн аюулыг таниулах, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг анхааруулах зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран “Би хариуцлагатай иргэн-үеэр усны аюулаас болгоомжилъё” аян энэ сарын 06-ний өдрөөс эхлээд байна.
Тус аян 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэн зохион байгуулагдах бөгөөд энэ хугацаанд үер, усны ослын эрсдэлийг бууруулахаар төлөвлөн ажиллаж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 8 иргэн харамсалтайгаар усны ослоор нас барсан бөгөөд үүний 50 хувь нь бага насны хүүхэд байв.
ҮЕР УСНААС ҮРСЭЭ ХАМГААЛЪЯ
