Уснаас аврах ажиллагааны дадлага сургалт зохион байгууллаа

300401625_506183217979268_9122403987120538485_n.jpg

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулах зорилгоор гүний уснаас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулав.

Дадлага сургуульд Гал түймэр унтраах аврах 25 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн аврагч нар оролцож усанд шумбах, тогтоол усанд эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах, усанд осолдогчид анхны тусламж үзүүлэх талаарх мэдлэгээ дээшлүүллээ.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

scroll to top