Монгол Улсын ойн сан бүхий газар 14.3 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн ердөө 9,1 хувийг эзэлж байна. Намрын хуурайшилтын үед иргэд ууланд аялах, самар жимс түүх үеэрээ ил гал гаргаж хараа хяналтгүй орхих, тамхины ишийг унтраалгүй хаях, автомашины яндан оч баригчгүй байх, ил задгай хаясан шил, савны хаягдал зэргээс үүдэн ой хээрийн түймрийн шалтгаан нөхцөл бүрдэж байдаг.
#АЛДВАЛ_ГАЛДАНА
