Аюулгүй өрх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна

310188166_665024148170707_859278727228574667_n.jpg

Орчны болон өрхийн гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах, ард иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэх “Аюулгүй өрх нэгдсэн арга хэмжээ” энэ сарын 03-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ний өдрийн хугацаанд аймгийн төв Сайнцагаан сум, Эрдэнэдалай суманд тус тус зохион байгуулагдах бөгөөд ажлын хэсэг өнөөдөр хуралдаж гал түймрийн эрсдэлийн эхний зураглалыг гаргалаа.

Аюулгүй өрх нэгдсэн арга хэмжээ нь Монгол улсын шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн арга хэмжээ”, “Төлөвлөгөөт хяналт шалгалт”-ын удирдамжуудын хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Засаг даргын баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах юм.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

scroll to top