Чингис хааны эш хөргийг заллаа

309650588_535819695015620_737189271614011715_n.jpg

Эш хөрөг залах тухай МУ-ын Ерөнхийлөгчийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлиг ёсоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн заллаа.

Эзэн хаан төр улсыг төвшитгөн захирахдаа айлдаж байсан билэг сургаалаас эшлэвээс

“Угтаж хар, тосож бэлд, тэсч дав”

“Хүмүүс чухам юу бодож байгааг нь олж мэд. Юу бодож, юуг хүсэж буйг мэдэхгүйгээр тэднийг дагуулна гэж үгүй.”

“Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яарагтун. Сэтгэлийг нь эзлэхтүн. Сэтгэлийг эзэлбээс бие нь хаашаа одох билээ.”•

“Саруул ухаанаас илүү сайн нөхөр хүнд байхгүй, Мунхаг хилэнгээс илүү муу дайсан хүнд байхгүй

• Бие бөх бөгөөс ганцыг ялмуй,Билэг хурц бөгөөс олныг ялмуй

• Эдээр биеэ чимэхийг урьтал болгосноос Эрдмээр оюун билгээ гийгүүлвэл эрхэм сайн

Хүмүүн хэдийгээр сэцэн төрөвч Суралцахаас ангид мэргэн үл болмуй Хэрэг үйлс хэдий өчүүхэн боловч

Хичээл оролдлого цалгардваас үл бүтюү хэмээн алтан сургаалаа айлджээ.

scroll to top