Онцгой байдлын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ОБЕГ-ын даргын баталсан сургуулийн жилийн хөтөлбөрийн хоёр дугаар үеийн сургалтын үйл ажиллагааны нээлт өнөөдөр зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагааг газрын дарга хурандаа М.Адъяабаатар нээж “Мэдээллийн ил тод байдлын тухай хууль” сэдвээр ахлах дэслэгч Ч.Нацагдорж, “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль” сэдвээр дэд хурандаа Б.Мөнхжаргал нар, урилгаар Монгол Улсын зөвлөх багш М.Сүнжидмаа “Хүүхдийн хөгжилд бидний оролцоо” сэдвээр сонирхолтой лекцийг танилцууллаа.
ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
